“Онцгой байдлын үед орон зайн суурь мэдээллийн санг ашиглах нь” сургалт зохион байгуулагдав


         Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төсөл, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Ногоон алт” төсөл хамтран “ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД ОРОН ЗАЙН СУУРЬ МЭДЭЭЛЛИЙН САНГ АШИГЛАХ НЬ” сэдэвт 5 өдрийн сургалт 2017 оны 01 дүгээр сарын 23-27-ны өдөр ОБЕГ дээр болж өнгөрөв.
 
           Орон нутгийн Мэргэжилтнүүд Орон зайн өгөгдлийн сангийн програм хангамж /ArcGIS/ дээр ажиллаж сурч, өвөлжөө хаваржаа бүрд 60 гаруй төрлийн мэдээллийг хэрхэн цуглуулах аргачлалыг мэдэж, улмаар сумын мэргэжилтнүүдэд сурсан мэдсэнээ зааж сурган энэхүү ажлыг 330 гаруй суманд буюу улсын хэмжээнд хийх хариуцлагатай ажлыг гүйцэтгэхээр боллоо.