Өвөрхангай аймгийн 19 сумын ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн аврагч” бүлгийн удирдах багш, багийн ахлагч нарын сургалт


Зорилго:Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй аюул осол тохиолдоход өөрийгөө хамгаалах бусдад дэмжлэг үзүүлэх чадвартай болгох зорилгоор “ӨСВӨРИЙН АВРАГЧ ” бүлгүүдийг үүсгэж тэдний оролцоотойгоор хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа зохион байгуулахад сургалтын зорилго оршино.

Дээрхи сургалтыг Арвайхээр суманд 2016 оны 03-р сарын 31,31-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн 16 сумын 22 сургуулийн нийт 55 багш сурагчид буюу сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгийн Удирдагч багш, бүлгийн ахлагч нарыг хамрууллаа. 2016 оны 03 сарын 30-ны 09 цагт Өвөрхангай аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн Соёлын зааланд нээлтээ хийв. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга Онцгой байдлын дэд хурандаа Д.Бэхбаяр, ДЗОУБ-н ОНХХ-н зохицуулагч Э.Хоролсүрэн нар нээж үг хэлсэн юм.

Эмнэлэгийн анхны тусламжийн ач холбогдол, үзүүлэх журам чадвар олгох сэдвээр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын ЭХАС-н дарга Онцгой байдлын дэслэгч Г.Ганбаатар, Багаар ажиллах чадвар ДЗОУБ-н Арвайхээр ОНХХ-ийн зохицуулагч Э.Хоролсүрэн, Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх аргачилал ДЗОУБ-н ОНХХ-ийн менежер А.Өнөржаргал, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа (төлөвлөгөө) Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын ГХТББХАМэргэжилтэн Онцгой байдлын дэд хурандаа Ц.Болдбаатар, Гамшиг Онцгой байдлын үеийн хүүхдийн сэтгэл зүйн байдал ХГБХТөвийн сэтгэл зүйч Н.Сэрчмаа нар тус тус өглөө 09-18 цаг хүртэл бүтэн өдрийн танхимийн сургалт зохион байгууллаа.