Өвөрхангай аймгийн гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажилласан дадлага сургалт


Засгийн газрын 339, 340-р тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 2016 оны 03 сарын 11-нд ОБГ-ын даргаар батлуулж төлөвлөгөөний дагуу дадлага сургалтыг 3-р сарын 24-ны 1600-1800 цагт Өвөрхангай аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулж явууллаа.

 

Аймгийн хэмжээнд байршуулсан 380V-ийн 64 db чадал бүхий 4 сирень дуут дохиог ОБЕГ-аас ирүүлсэн Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дамжуулах шинэ хуваарийн дагуу тодорхой заасан 3-н давтамжийн дагуу дуугаргаж ард иргэд, ААН нэгж, байгууллага мэргэжлийн анги, албадын нийт 3520 иргэн, 83 автомашин, 30 мотоцикл тогтоосон газар багаж тоног төхөөрөмж, хүч хэрэгсэл аранзтайгаа цугларч идэвхтэй оролцлоо. Өвөрхангай аймгийн нийт 18 сум нь тус бүр 220V бүхий 32 db дуут дохиогоор хангагдсан ба 03 сарын 24-ны 16 цагт Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиог дуугаргаж, сумдын мэргэжлийн алба, ангийн нийт 4385 иргэн, 327 автомашин, 142 мотоцикл мөн багаж зэвсэг, аранзтай ирж идэвхтэй оролцсон байна.