Өвөрхангай аймгийн сумдуудад "Өрхийн бэлэн байдал" сургалт хийв


Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Өрхийн гамшгийн эрсдэлийг бууруулах зорилготой “Өрхийн бэлэн байдал” сэдэвт сургалтыг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар ДЗОУБ-н ОНХХ-тэй хамтран 2016 оны 01 сарын 21-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Баянгол, Уянга гэсэн нийт 7 суманд 616 иргэнд тус тус хийв.

Сургалтыг Онцгой байдлын газрын ТББХАМэргэжилтэн Онцгой байдлын дэд хурандаа Ц.Болдбаатар, ДЗОУБ-н Арвайхээр хөгжилийн хөтөлбөрийн ажилтан Б.Баярмаа, Өвөрхангай аймгийн ОБГ-н ГТУА-х 12-р ангийн Дуудлага хүлээн авагч Онцгой байдлын ахлагч Г.Алтанцэцэг нар “Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицохуй” ”Байгалийн гамшгийг эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх уламжлалт арга ухаан” “Галын аюулаас урьдчилан сэргийлэх” “Цахилгаан хэрэгсэлийн галын аюулгүй байдлын хангаж цахилгааны хэт ачааллыг хэтрүүлэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ орхихгүй байх” “Мал, амьтаны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх” ”Өрхийн бэлэн байдал” сэдвүүдээр сургалтуудыг хийлээ.