Онцгой Байдлын Газрын танилцуулга

         Өвөрхангай аймгийн Онцгой байдлын хэлтэс нь гал унтраах 2 ангитай, Хархорин сумын гал унтраах 45 дугаар анги нь БНМАУ-ын СнЗ-ийн 1972 оны 148, 157 дугаар тогтоол , Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооны 1972 оны 101 дүгээр тогтоол гарч НАХЯ-ны сайдын 1972 оны 534 дүгээр тушаалаар Хархорин суманд 2 гэртэй анх байгуулагдсан. 1974 онд сум, сангийн аж ахуйн авто гражийн нэг хэсгийг НАХЯ-ны үйлчилгээ аж ахуйн газрын хүсэлтээр одоогийн байрлаж байгаа объектод гал унтраах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 2 ширхэг АЦ-40 130-63А маркийн автоцестернтэйгээр шилжин орж үйл ажиллагаагаа явуулж байна.
 
        Гал унтраах 12 дугаар анги нь 1975 онд БНМАУ-ын СнЗ-ийн 464 дүгээр тогтоолоор Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод гал команд байгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор анх 1977 оны 09 дүгээр сарын 01-нд гал унтраах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон АЦ-40 130-63А маркийн автоцестерн 2-тойгоор гал команд байгуулагдаж УАА-н ТМС /хуучин нэрээр/-ийн грашийг түшиглэн уг грашид машинаа байрлуулан харуул ээлжийн бие бүрэлдэхүүн гэрт байрлаж харуулын үүрэг гүйцэтгэж эхэлжээ.
 
        1991 онд гал унтраах 12. 45 дугаар ангиуд НАХХ-ээс салж бие даан Гал түймэртэй тэмцэх алба болж, галын аюулгүй байдлын тухай хууль, УИХ-ын 1999 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн 40 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2000 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар захирамжаар Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Монгол улсын Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах штаб болон аймгийн Цэрэг иргэний хамгаалалтын иргэний хамгаалалт, Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Хархорин, Сант суман дахь Улсын нөөцийн салбарууд нэгдэн өргөжсөн.
 
         2005 оны 1 дүгээр сарын 13-нд УИХ-аар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан уг хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн газрын 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоол гарч Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ГХЕГ-ыг Онцгой байдлын ерөнхий газар гэж өөрчлөн гүйцэтгэх үүрэг, хамрах хүрээг өргөжүүлсэн. Мөн тогтоолын хавсралтаар аймаг, нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах штабыг Онцгой байдлын газар, аймаг дүүргүүдэд Онцгой байдлын хэлтэс болгон өөрчилж бие бүрэлдэхүүний томилгоог шинэчилсэн.
 
Одоо тус хэлтэс нь гал унтраах 2 ангитай, орон тоогоор 85 албан хаагчидтай байхаас одоо байгаа 83, нөхөн хангалтын хувь 97,6.
 
Онцгой байдлын хэлтэс нь 14, гал унтраах 12 дугаар анги 35 , гал унтраах 45 дугаар анги 33 албан хаагчидтай, салааны захирагч 1, автын механик шуурхай албаны жолооч 1 орон тоо дутуу. Офицер 17, ахлагч 65, дадлагажих ажилтан 6 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
 

Д/д

Албан тушаал

Орон тоогоор

Одоо байгаа

Нэг. Хэлтэс

1

Хэлтсийн дарга

1

1

2

Хэлтсийн орлогч, ажлын албаны дарга

1

1

3

Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

1

1

4

Сургалт, сурталчилгаа, мэдээлэл, холбоо хариуцсан мэргэжилтэн

1

1

5

Гамшгаас урьдчилан сэргийлэх улсын байцаагч

2

2

6

Техник, аврах, гал унтраах багаж хэрэгслэлийн инженер

1

1

7

Нягтлан бодогч

1

1

8

Бичиг хэрэг, архивын эрхлэгч

1

1

9

Автын механик, шуурхай албаны жолооч

1

-

10

Нярав, багны засварчин

1

1

11

Дуудлага хүлээн авагч, оператор

4

4

Төрийн тусгай албан хаагч

15

14

Бүгд

15

14

Гал унтраах 12 дугаар анги

1

Ангийн захирагч

1

1

2

Салааны захирагч

4

4

3

Гал унтраах автомашины жолооч

8

8

4

Гал сөнөөгч

16

16

Аврах бүлэг

5

Эрэн хайх аврах бүлгийн дарга

1

1

6

Аврагч-гал сөнөөгч

4

4

7

Аврагч-жолооч

1

1

Бүгд

35

35

Гал унтраах 45 дугаар анги

1

Ангийн захирагч

1

1

2

Салааны захирагч

4

3

3

Механик-жолооч

1

1

4

Гал унтраах автомашины жолооч

8

8

5

Гал сөнөөгч

16

16

6

Дуудлага хүлээн авагч, оператор

4

4

Нийт

34

33

Бүгд

84

82

 
- Гэрээгээр ажилладаг үйлчлэгч 1.
 
Тус хэлтэс нь автоцестерн 5, ус тээвэрлэгч 2, Зил-130 аж ахуйн автомашин 1, шуурхай албаны автомашин 2, аврах бүлгийн иж бүрэн тоноглолтой Уаз фургон автомашин 1, Фургон автомашин 2, Газ-66 автомашин 2, Газ-53, Зил-131 автомашин тус бүр нэг гэсэн техник хэрэгслэлтэйгээр албан үүргээ гүйцэтгэж байна.
Нийт албан хаагчдын 20 хувь нь буюу 16 албан хаагчид дээд боловсролтой, бусад нь бүрэн дундаас дээш боловсролтой байна.