Онцгой байдлын газрын дарга Д.Эрдэнэбат: Мэндчилгээ

             Гал ус, ган зуд зэрэг бүхий л осол аюулт үзэгдлийн өөдөөс сөрөн улс орон, ард иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө энхийн манаанд зогсч байдаг нэр төртэй ариун үйлсийн эзэд бол Онцгой байдлын албаны хамт олон бид билээ. Бид бүхэн аймаг, сум орон нутгийн удирдлага, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албад ард иргэд та бүхэнтэйгээ хамтран болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн аюулаас урьдчилан сэргийлж, айх аюулгүй амар амгалан амьдарч чадна гэдэгтээ илтгэлтэй байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ: - Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх - Аврах, хор уршгийг арилгах - Хойшлуулшгүй сэргээн босгох - Гамшгаас хамгаалах алба, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах - Гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх

ТҮҮХЭН ЗАМНАЛ

             Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар нь гал унтраах 2 ангитай, Хархорин, Сант, Нарийнтээл суманд улсын нөөцийн салбартай. Хархорин сумын гал унтраах 45 дугаар анги нь БНМАУ-ын СнЗ-ийн 1972 оны 148, 157 дугаар тогтоол , Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооны 1972 оны 101 дүгээр тогтоол гарч НАХЯ-ны сайдын 1972 оны 534 дүгээр тушаалаар Хархорин суманд 2 гэртэй анх байгуулагдсан. 1974 онд сум, сангийн аж ахуйн авто гражийн нэг хэсгийг НАХЯ-ны үйлчилгээ аж ахуйн газрын хүсэлтээр одоогийн байрлаж байгаа объектод гал унтраах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 2 ширхэг АЦ-40 130-63А маркийн автоцестернтэйгээр шилжин орж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гал унтраах 12 дугаар анги нь 1975 онд БНМАУ-ын СнЗ-ийн 464 дүгээр тогтоолоор Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод гал команд байгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор анх 1977 оны 09 дүгээр сарын 01-нд гал унтраах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон АЦ-40 130-63А маркийн автоцестерн 2-тойгоор гал команд байгуулагдаж УАА-н ТМС /хуучин нэрээр/-ийн грашийг түшиглэн уг грашид машинаа байрлуулан харуул ээлжийн бие бүрэлдэхүүн гэрт байрлаж харуулын үүрэг гүйцэтгэж эхэлжээ. 1991 онд гал унтраах 12. 45 дугаар ангиуд НАХХ-ээс салж бие даан Гал түймэртэй тэмцэх алба болж, галын аюулгүй байдлын тухай хууль, УИХ-ын 1999 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн 40 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2000 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар захирамжаар Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Монгол улсын Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах штаб болон аймгийн Цэрэг иргэний хамгаалалтын штабын иргэний хамгаалалт, Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Хархорин, Сант суман дахь Улсын нөөцийн салбарууд нэгдэн өргөжсөн. 2005 оны 1 дүгээр сарын 13-нд УИХ-аар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан уг хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн газрын 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоол гарч Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ГХЕГ-ыг Онцгой байдлын ерөнхий газар гэж өөрчлөн гүйцэтгэх үүрэг, хамрах хүрээг өргөжүүлсэн. Мөн тогтоолын хавсралтаар аймаг, нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах штабыг Онцгой байдлын газар, аймаг дүүргүүдэд Онцгой байдлын хэлтэс болгон өөрчилж бие бүрэлдэхүүний томилгоог шинэчилсэн. ОБЕГ-ын даргын 2011 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 160 тоот тушаалаар тус хэлтэс нь Онцгой Байдлын Газар болон өргөжин үйл ажиллагаа явуулж байна. Онцгой байдлын газар, гал унтраах 12, 45 дугаар анги, Хархорин, Сант, Нарийнтээл сумдын улсын нөөцийн салбарт нийт 100 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.