АЛБАН ХААГЧИД ЦОЛ АВЧ, ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ


      Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан зарим албан хаагчид цол авч, шагнал хүртлээ.

      Онцгой байдлын газрын Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн ахмад Д.Ганзориг, Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч С.Пүрэвсүрэн, ГТУА 12-р ангийн салаан захирагч Б.Балжинням нар "БАЯРЫН БИЧИГ"-ээр, ГТУА 12-р ангийн салаан захирагч А.Балжинням ахлах дэслэгч, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэслэгч Б.Өсөхбаяр ахлах дэслэгч, Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн М.Бундхорол дэслэгч, Салааны захирагч, дэд ахлагч М.Пүрэвсүрэн дэслэгч цол тус тус олгогдлоо.

        Онцгой байдлын ерөнхий газрын даргын "Сайшаалын үнэмлэх"-ээр Улсын нөөцийн салбарын дарга, ахлах дэслэгч Б.Ундармаа, дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Т.Нямсүрэн, ахлах ахлагч А.Чимгээ, ахлагч Д.Цэцэгсүрэн нар, "Хүндэт жуух"-аар Улсын нөөцийн салбарын нярав Ш.Батбаяр, жолооч Ц.Баатардорж нар шагнагдлаа.

Цол авч, шагнагдсан нийт алба хаагчиддаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Хархорин Онцгой Байдлын Хэлтэс-н зураг.

Хархорин Онцгой Байдлын Хэлтэс-н зураг.

Хархорин Онцгой Байдлын Хэлтэс-н зураг.